БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав.
Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас мэдэгджээ.
Хууль зүйн сайд Паг Сон Жэ “Шилжих хөдөлгөөний салбар дахь гадаад иргэдийн ажиллах хүчний асуудлыг зохистой шийдэхийн зэрэгцээ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” гэсэн байна.
Тус аянд Хууль Зүйн Яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Хөдөлмөр Эрхлэлт, Хөдөлмөрийн Яам, Газар, Зам Тээврийн Яам, Далайн Эргийн Цагдаагийн Газар зэрэг таван байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.
БНСУ-д манай улсын 54,394 иргэн ажиллаж, амьдардаг байна.
Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ
| БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38