БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
Гуандун мужийн хойд хэсэгт орших голын усны түвшин огцом нэмэгдсэн нь 100 жил тутамд нэг тохиох магадлалтай үзэгдэл болж болзошгүйг албаныхан даваа гарагт мэдээлсэн.
Усанд автаж барилга байгууламжууд сүйдсэн бөгөөд одоогоор шууд хохирлын хэмжээ 20 сая ам.долларт хүрээд байгаа аж. Түүнчлэн үргэлжлэн орсон борооны улмаас Гуанжоу дахь Байюнь олон улсын нисэх онгоцны буудал нислэгүүдийг цуцалж, заримыг нь хойшлуулаад байна. Мөн дор хаяж гурван хотод сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард Хятадын Хэбэй мужид хүчтэй аадар борооны улмаас томоохон үер болж байсан бөгөөд тухайн үед орсон бороо нь БНХАУ-д сүүлийн 140 жилд ороогүй их хэмжээний бороо байсан юм.
Эх сурвалж: ВВС
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31