Ням, 2024-12-22
Эхнэрээ хөнөөсөн Куандык Бишимбаевт 24 жил хорих ял оноолоо

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр болох Салтанат Нукеноваг хөнөөсөн гэмт хэрэгт буруутайд тооцож 24 жил хорих ял оноолоо.

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан, охид эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг өргөн цар хүрээгээр хөндсөн уг хэргийн эзэн холбогдогчид оноох шүүхийн ял бүхий эцсийн шийдвэрийг олон сая хүн хүлээж байсан юм.  Тангарагтны шүүх 44 настай Бишимбаевыг эхнэрээ эрүүдэн шүүсэн, удаа дараа онц хүчирхийлэл үйлдэж амийг нь хохироосон гэж үзэн 24 жилийн хорих ял оноолоо.

Түүний эхнэр Салтанат Нукенова өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэгэн ресторанд нас барсан байдалтай олдсон. Хэрэг болсон ресторан нь Бишимбаевын хамаатны эзэмшдэг газар бөгөөд хохирогч нас барахын өмнөх өдөр нөхөртэйгөө хамт тэнд байсан нь камерын бичлэгт үлджээ.

Шүүх хурлын үеэр хүчирхийлэл үйлдсэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд Бишимбаев эхнэрээ зодож, өшиглөж, үснээс нь зулгаан чирч буй дүрсийг харуулсан байна. Мөн тэрбээр эхнэрээ өөд болохоос өмнө өөрийн гар утсаараа бичлэг хийж нэг асуултаа байн байн давтан эхнэрээсээ асууж байгаа нь бичлэгт үлдсэн нь шүүх хуралдааны үеэр ил болгосон.

Түүнийг эхнэрээ зодож амийг нь хөнөөсөн гэж үзэж байхад шүүх хуралдааны мэдүүлгийн турш Бишимбаев "Санаатай үйлдээгүй" хэмээн үгүйсгэж, гар утсаараа хийсэн олон бичлэгээ "Миний утсыг хакердаад, дуу хоолойг минь оруулаад бичлэг хийснийг хэн нэгэн аппликэйшнээр дамжуулж суулгасан байна" хэмээн эрс үгүйсгэж байсан юм.

Бишимбаевын үеэл Байжановт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 4 жил хорих ял оноосонБишимбаевын үеэл Байжановт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 4 жил хорих ял оноосон

Мөн Бишимбаевын үеэл Бахытжан Байжановыг хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэрэгт буруутгаж дөрвөн жилийн хорих ял оноолоо. Бишимбаев, Байжанов хоёр шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй аж.

Хохирогчийн аав Амангелди Нукенов шүүх шийдвэрээ гаргахаас хэдхэн цагийн өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ "Түүнийг бүх насаар нь хорихоос бусад шийдвэрийг бид шударга бус гэж үзнэ" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RFE/RL's Kazakh service


Эхнэрээ хөнөөсөн Куандык Бишимбаевт 24 жил хорих ял оноолоо
2024-05-14 09:18:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ