Жуулчдын ихээр очиж, Фүжи уулын өмнө зургаа даруулдаг “алдарт” цэгт торон хаалт суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдсэн.
Хэт их жуулчин ирж, замбараагүй хогоо хаях, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэсэн юм.
Энэ хүрээнд 2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалтыг босгож байгаа аж. Фүжи уулын зургийг хамгийн гоёор дарах хэд хэдэн цэг Фүжикавүчико хотод байдаг.
Харин дээрх зурагт харагдаж байгаачлан Японы Lawson сүлжээ дэлгүүрийн ард уулын бараа харагдах энэ байршил жуулчдын дунд хамгийн алдартай нь юм.
Цар тахлын дараа аялал жуулчлал сэргэсэн, иений ханш суларсан зэрэг нь Япон улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлсэн. Тодруулбал энэ оны 3-4 дүгээр сард гурван сая гаруй жуулчин хүлээн авчээ.
Эх сурвалж: ВВС
| Фүжи уулын зураг дарах цэгт торон хаалтыг суурилуулж эхэлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24