Өмнөд Солонгос улсад их сургуулиа төгсөөд ажил хайж буй төгсөгчдийн тоо сүүлийн 25 жилийн дээд хэмжээнд хүрчээ.
Тодруулбал тус улсын Статистикийн хорооноос мэдээлснээр оны эхний хагасын байдлаар их сургуулийн дипломтой ч эдийн засгийн хувьд “идэвхгүй” байгаа 4 сая гаруй иргэн байгаа аж.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 72 мянгаар өссөн үзүүлэлт бөгөөд 1999 оноос хойших хамгийн өндөр тоо юм.
Эдгээр нь 15 ба түүнээс дээш насны, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эсвэл хийх хүсэлгүй иргэд гэв.
Энэ оны тавдугаар сард 15-29 насны ажил олсон 3.7 сая хүн байсан ч тэдний 31 хувь нь тухайн ажлын байр нь баталгаатай биш, нэг ба түүнээс доош жил ажиллах гэрээгээр орсон гэжээ.
Эх сурвалж: The Korea Herald
БНСУ-д ажил хайж буй төгсөгчдийн тоо сүүлийн 25 жилийн дээд хэмжээнд хүрэв |
2024-08-06 10:51:07
2024-08-06 10:47:19
2024-08-06 10:41:08
2024-08-06 10:37:24
2024-08-06 10:35:49
2024-08-06 10:34:33
2024-08-02 11:02:06
2024-08-02 10:52:15
2024-08-02 10:51:02
2024-08-02 10:50:05