Баасан, 2024-05-17
Тусгаарлалтын үеэр хамгийн их үзэж буй кино

Коронавирусний нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үеэр тусгаарлагдаж байгаа хүмүүсийн интернетээр хамгийн түгээмэл үзэж буй кинонуудын нэгээр “Contagion” буюу “Халдвар” киног  нэрлэжээ. Уг кино нь анх 2011 онд дэлгэцнээ гарч байжээ. 
 
Найруулагч Стивен Содербергийн тус кинонд дэлхий даяар 26 сая хүн халдварт өвчний улмаас нас бардаг тухай өгүүлдэг байна.
 
“Warner Bros” компанийн мэдэгдсэнээр, “Contagion” кино нь интернетэд хамгийн их эрэлттэй байгаа кинонууд дунд "Харри Поттер" киноны араас жагсаж байгаа аж. 2019 оны 12 дугаар сард “Contagion” уран сайхны кино мөн хамгийн алдартай 270 киноны жагсаалтад багтаж байжээ.  

Тусгаарлалтын үеэр хамгийн их үзэж буй кино
2020-03-18 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 1
  • 1
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0