Ням, 2024-11-24
Хятадад коронавирус дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй

Эх газрын Хятадад шинэ коронавирус дотоодод халдварласан тохиолдол сүүлийн гурав хоног дараалан бүртгэгдсэнгүй гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ. 
 
Уг байгууллагын мэдээлснээр, эх газрын Хятадад баасан гарагт “COVID-19” халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ. Тэдгээр тохиолдлын 14 нь Бээжинд, ес нь Шанхайд, долоо нь Гуандун мужид, дөрөв нь Фужянь мужид бүртгэгджээ. 
 
Эх газрын Хятадад баасан гаргийн оройны байдлаар 81008 хүн халдвар авч, 3255 хүн нас барж, 71740 хүн эдгэрсэн бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 269-т хүрчээ. Мөн тухайн өдөрт 590 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүний тоо 173-аар буурч, 1963 болсон байна. 
 
Баасан гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 256, Макаод 17, Тайваньд 135 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд хоёр хүн нас баржээ. Мөн Хонконгт 98, Макаод 10, Тайваньд 28 хүн эдгэрсэн байна.
 
Монцамэ

Хятадад коронавирус дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй
2020-03-21 11:19:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0