Баасан, 2024-05-17
Гэртээ тусгаарлагдаж буй одууд “Imagine” дууг дуулжээ

“Wonder woman” киноны гол дүрийг бүтээсэн Израилийн жүжигчин Галь Гадот дуучин Жон Ленноны “Imagine” дууг дуулсан бичлэгээ “Инстаграм” хуудсандаа байршуулжээ. Түүний бичлэгт жүжигчин Натали Портман, Уилл Феррелл, Эми Адамс, Марк Руффалоо зэрэг холливудын бусад алдартнууд багтсан байна.
 
“Өөрийгөө тусгаарласан 6 дахь өдөр болж байна. Чиний хаанаас ирсэн хэн байхаас үл хамааран вирус дэлхий даяар тархаж, бид бүгд вирусний дэгдэлтийн аюулд өртөж болзошгүй байна. Бид бүгд хамтдаа үүнийг даван туулах болно. Хамтдаа төсөөлцгөөе. Бидэнтэй хамт дуулаарай” хэмээн тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдээд  “Imagine” дууг эхлүүлжээ.
 
Бичлэгт мөн жүжигчин Зои Кравиц, Линда Картер, Жимми Феллон загвар өмсөгч Эшли Бенсон, Кара Делевинь, дуучин Нора Жонс нар багтсан байна. 
 

Гэртээ тусгаарлагдаж буй одууд “Imagine” дууг дуулжээ
2020-03-21 10:22:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0