БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 3 дугаар сарын 24-ний 00.00 цагийн байдлаар 76-аар нэмэгдэж нийт 9037-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 2, Дэгү хотод 31, Инчон хотод 1, Кёнги мужид 15, Умард Чүнчон мужид 1, Умард Гёнсан мужид 1, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 20 тохиолдол нэмэгдэв.
Одоогийн байдлаар 348582 (+10546) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 324105 (+8658) иргэний хариу сөрөг гарч, 15440 (+1812) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 3507 (+341) иргэн бүрэн эдгэрсэн бол 120 (+9) иргэн нас барсан. Одоогоор 5410 (-274) иргэн тусгаарлагдсан байна.
БНСУ-д коронавирусын 9037 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа |
|