Германы Канцлер Ангела Меркелийн коронавирусний эхний шинжилгээний хариу “сөрөг” буюу халдваргүй гарсан гэж тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдээлжээ.
Меркельд бусад шинжилгээг ойрын өдрүүдэд хийнэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Германы Канцлерт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн эмчээс коронавирусний халдвар илэрсний дараа тэрбээр гэртээ тусгаарлагдахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Канцлерын биеийн байдал сайн байгаа гэж Зайберт мэдээлжээ.
Меркелийн эхний шинжилгээний хариу халдваргүй гарчээ |
|