Ням, 2024-11-24
Европын орнууд болон Ираны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Япон улс Европын 18 улс болон Ираны иргэдэд хилээ хаана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги мэдэгджээ.
 
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Андорра, Австри, Бельги, Ватикан, Дани, Герман, Итали, Испани, Лихтенштейн, Люксенбург, Мальта, Монако, Нидерланд, Норвеги, Словени, Франц, Швейцар болон Эстон улсын иргэдийг Японд нэвтрүүлэхгүй. Түүнчлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг оруулахгүй байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогоор ахлуулсан ажлын хэсэг энэхүү арга хэмжээг удахгүй хэлэлцэж, эцэслэн шийднэ гэж тус улсын Засгийн газар дахь эх сурвалж мэдээлсэн байна.
 
Японы эрх баригчид өмнө нь БНХАУ, БНСУ, Итали, Испани, Швейцарын зарим нутгаас ирсэн зорчигчид, түүнчлэн Исланд, Сан Мариногийн иргэдэд хязгаарлалтын ийм арга хэмжээ авсан юм.
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 350 мянга давж, 16 мянга орчим хүн нас баржээ. 

Европын орнууд болон Ираны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй
2020-03-25 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0