Пүрэв, 2024-05-02
Харвардын их сургуулийн ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Лоуренс Бэкоу болон түүний гэргий нар коронавирусний халдвар авчээ. Энэ тухай тус сургуулийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
 
“Даваа гарагт өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан. Эхнэр бид хоёр яаж халдвар авснаа мэдэхгүй байна” хэмээн Бэкоу мэдэгдсэн байна. Тэд 3 дугаар сарын 14-нөөс бусадтай ойр харилцаатай байхаас болгоомжилж, гэрээсээ ажиллаж эхэлжээ. 
 
Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Харвардын их сургууль энэ сараас алсын зайн сургалтын хэлбэрт шилжжээ. Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 54 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн бол 784 хүн нас баржээ. 

Харвардын их сургуулийн ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
2020-03-26 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ