Коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хорионы үеэр машин тэрэггүй шахам болсон автозам дээр нохойгоо машин жолоодож сургахыг завдсан нэгэн “гоц ухаантан” АНУ-д тодрон гарчээ.
Хурдны зам дээр “найган ганхах” мэт хурдалж буй нэгэн автомашины тухай мэдээллийг сонор сэрэмжтэй иргэд 911 шуурхай утсанд мэдэгдсэн байна. 150 км/цагийн хурдтай давхиж байсан дээрх тээврийн хэрэгсэл цөөнгүй автомашиныг мөргөөд амжжээ.
Цагдаагийн алба хаагчид хэрэгтний араас хөөн, гүйцэж түрүүлэн зогсохыг тушаах гэтэл ёстой л “мэл гайхаж, цэл хөхөрсөн” гэдэг л хэрэг явдал болсон байна. Учир нь тээврийн хэрэгслийн эзэн зорчигчийн суудалд тухалчихаад питбуль үүлдрийн нохойгоороо жолоо мушгиулсан шиг зорчиж явсан гэнэ.
Вашингтон мужийн Лейквүүд хотын цагдаа нар зогсох шаардлагыг биелүүлээгүй танхай “этгээдүүд”-ийн тээврийн хэрэгслийг зам дээр өргөст тор буюу “зараа” тавин байж саатуулсан байна.
Нохойгоо л машин жолоодоход сургасан шүү дээ гэх тайлбарыг хэнэг ч үгүй хэлсэн “сайн эр”-д эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар ял тулгаж, саатуулжээ. Харин жолоодох “ур чадвар муутай” питбулийг амьтны асрамжийн газарт хүлээлгэн өгсөн аж.
Нохойгоор машинаа бариулах хориотой юу |
|