Ням, 2024-11-24
Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ

Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 424.45 метр аялсан гэж тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.
 
Уг байгууллагын мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 16 дахь өдрийн судалгаагаа  дуусгаж, унтлагынхаа горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг юм. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.
 
“Yutu-2”-ыг анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн боловч үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ
2020-04-01 16:07:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0