Ням, 2024-11-24
Хөл хорио буйданд “дайн” зарлав

Ногоон тивийн нэгэн оршин суугч эмэгтэй хөл хорионы үеэр гэртээ хийсэн нэг зүйл нь ийм их шуугиан дэгдээнэ чинээ бодоогүй нь лавтай. Бүсгүй уг нь гэр орондоо “үхтэл” нь цэвэрлэгээ хийснийхээ л үр дүнг хүмүүстэй хуваалцахыг хүссэн аж.
 
Тэрбээр долоон жилийн турш огт гар хүрч цэвэрлээгүй буйдангийнхаа бүрээсийг тайлан авч угаахаар шийдсэн байна. Гэхдээ тэрбээр бүрээсийг угаалгын машин руу чихэлгүй, хуучны шалгарсан аргаар үзэж тарахаар шийдэн угаалгын нунтагийг “хайр найргүй” хийсэн халуун устай ванндаа хийж дэвтээжээ.
 
Хэсэг хугацааны дараа харсан зүйл нь гэрийн эзэгтэйг ихэд айлгасан байна. Тэрбээр усны өнгө ямар болсныг хараад л ямархуу бохир заваан буйдан дээр тарвалзан хэвтдэг байснаа ойлгоод огиудас нь хүрчээ.
 
Түүний цахим хуудсандаа оруулсан гэрэл зураг бүхий нийтлэлийг үзсэн бүсгүйчүүд буйдангийнхаа бүрээсийг шүүрэн авч угаах болсон байна.

Хөл хорио буйданд “дайн” зарлав
2020-04-08 14:52:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0