Ням, 2024-11-24
“Amazon” 100 мянган ажилтан хөлсөлнө

Коронавирусний халдвар тархаж байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхлэгч “Amazon” компани агуулахынхаа ажилд зориулж 100 мянган ажилтан хөлслөх  төлөвтэй байна. 
 
Коронавирусний цар тахлын нөхцөлд дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хөл хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтын улмаас захиалгын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор компани агуулахын ажилтнуудынхаа тоог огцом нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тийнхүү дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безосын компани үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг биелүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаар болоод байна.
 
Түүнчлэн компани “Amazon Shipping” үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Энэ үйлчилгээ нь бусад компанийн ачаа тээврийг захиалагчдад хүргэдэг үйлчилгээ аж. 
 
 

“Amazon” 100 мянган ажилтан хөлсөлнө
2020-04-09 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0