Английн Йоркшир гүнлэгийн оршин суугч өндөр насныхаа амралтад гарчихаад хорин жил аваагүй байсан тэтгэврийн мөнгө болох 140 мянган фунт стерлинг (485 сая 660 мянган төгрөг)-ийг авч “цөм баяжсан” байна.
Өдгөө 80 настай сайхь хөгшин тэтгэврийн насандаа хүрчихээд үргэлжлүүлэн 20 гаруй жилийн турш ажиллаж байгаа тул тэтгэврийн мөнгө авах эрхгүй хэмээн боддог байсан аж.
Орон нутгийн удирдлагууд даруухан өвгөний өмнөөс тэтгэврийн санд хүсэлт гаргаснаар өндөр насныхаа амралтад гарчихаад аваагүй хорин жилийнхээ мөнгө болох 140 мянган фунт стерлинг (485 сая 660 мянган төгрөг)-ийг нөхөж аваад зогсохгүй үргэлжлүүлэн долоо хоног бүр 185 фунт стерлинг (641 мянган төгрөг)-ийг авах болсон байна.
“Өвөө тэтгэвэртээ гарах бодолгүй ажилласаар л байгаа. Тэр тэтгэврийн мөнгөө ч аваад ажлаа ч үргэлжлүүлээд хийж болно гэдгийг мэддэггүй байсан” гэж нутгийн зөвлөлийн гишүүн Майкл Грэхем (Michael Graham) сэтгүүлчдэд ярьжээ.
Тэтгэврийн хөгшин цөм баяжив |
|