Японд коронавирусээр халдварласан хүний тоо ням гарагт 7000 давж, оройны 20 цагийн байдлаар халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7370 болжээ. Үүнд нисэх буудлын хяналт шалгалтын үеэр халдвар илэрсэн болон Хятадаас тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн хүмүүсийг оруулжээ.
Харин уг тоон үзүүлэлтэд Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан хөлгийн багийн гишүүд, зорчигчдыг оруулаагүй бөгөөд тэдгээр 712 хүнийг оруулснаар Японд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 8082-т хүрсэн байна.
Японд халдварын улмаас нас барсан хүний тоо ням гарагт дөрвөөр нэмэгдэж, 148 болсон бөгөөд тэдгээрийн 12 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид юм. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 2068, Осакад 811, Канагавад 544, Чибад 467 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар 125 хүний биеийн байдал хүнд байсан бөгөөд тэдний найм нь “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байсан хүмүүс ажээ. Мөн нийт 1353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсны 639 нь хөлөг онгоцон дээр халдвар авсан байна.
Японд коронавирусний халдварын 7000 гаруй тохиолдол бүртгэгдлээ |
|