Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь зориулж Дэлхийн банк Украинд 135 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.
Энэ мөнгөн дүнгээс 50 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд зарцуулах бол коронавирусний цар тахалтай тэмцэх, ард иргэдийг хамгаалахад зориулж 35 сая ам.долларыг хуваарилж байгаа аж. Түүнчлэн эмнэлгийн яаралтай тусламжийн орчин үеийн тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 45 сая ам.долларыг зарцуулна.
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Украины Эрүүл мэндийн яам 2015 оноос хойш хэрэгжүүлж буй эрүүл мэндийг сайжруулах төслийн нэмэлт санхүүжилт болгон энэ мөнгийг олгож байгаа юм байна. Украинд коронавирусний халдварын нийт 3372 тохиолдол бүртгэгдээд байна. Даваа гарагт Украины Дээд Рада Украины 2020 оны төсөвт өөрчлөлт оруулж, коронавирустэй тэмцэхэд зориулсан 64.7 тэрбум ам.долларын сан байгуулжээ.
Дэлхийн банк Украинд 135 сая ам.долларын зээл олгоно |
|