Коронавирусний тархалтын үр дагаврыг даван туулахад нь зориулж АНУ-ын Засаг захиргаа фермерүүдэд 19 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтаас хохирол амссан фермерүүдэд 19 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердью хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ мөнгийг фермерүүдэд шууд мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулахааас гадна мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалт хийхэд зарцуулна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Д.Трамп фермерүүдэд 19 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ |
|