Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газар энэ сарын 16-наас коронвавирусний халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор орон даяар онцгой байдал зарласан. Ингэхдээ энэ сарын 7-ноос онц байдал тогтоогоод байсан Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Хёого, Фукуока дээр нэмж, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото хот мужуудыг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”–ээр нэрлэсэн бөгөөд тус улсад халдварын тоо ойрын хугацаанд буурах хандлагагүй байгаа талаар Токио дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.
Тус улсад халдварын тоо 5000 хүрэх хүртэл 3 сарын хугацаа зарцуулагдсан бол 5000-аас 10,000 хүрэх хүртэл ердөө 9 хоног зарцуулагджээ.
Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага, Эн-Эйч-Кэй агентлагын мэдээлснээр 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 10437, нас барсан хүний тоо 224 болоод байна. “Даймонд принцесс” хөлөг онгоцыг тооцвол батлагдсан тохиолдлын тоо 11149, нас барсан хүний тоо 237 болжээ. Харин эдгэрсэн иргэдийн тоо энэ сарын 18-ний өдрийн байдлаар 1069 болоод байна.
Япон Улсын орон нутагт өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоогоор дараах 10 аймаг, хот тэргүүлж байна. Тодруулбал:
1. Токиод 2975
2. Осакад 1136
3. Канагава мужид 753
4. Чиба мужид 664
5. Сайтама мужид 627
6. Фукуока мужид 504
7. Хёого мужид 502
8. Хоккайдод 407
9. Айчи мужид 399
10. Киотод 242 хүн тус тус халдвар авчээ.
Токио хотын эмнэлгүүд халдвар тархах эрсдэлтэй бүс болж байна. Зөвхөн Токио хот төдийгүй нийт Япон Улсын хэмжээнд Хоккайдо, Айчи, Осака, Тояма зэрэг мужуудад эмнэлэг дотор халдвар авсан хүний тоо 223 болжээ. Иймд тус улсад суугаа монголчуудыг олон нийтийн газраар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар онцын шаардлагагүй бол үйлчлүүлэхгүй байхыг ЭСЯ-наас анхааруулж байна.
МОНЦАМЭ агентлаг
| Япон Улсад "COVID-19" халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24