Ням, 2024-11-24
Тайландад шүлснээс коронавирусний шинжилгээ авч байна

Тайландын эмч нар шүлснээс коронавирусний шинжилгээ авах шинэ аргыг ашиглаж байгаа тухай тус улсын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх төвийн хэвлэлийн албаны дарга Тхависин Висануйотхин мэдэгджээ.
 
“Эмч нар хуруун шилэнд цуглуулсан шүлснээс шинжилгээ авч байна. Коронавирусийг илрүүлэх шинжилгээг шүлснээс авах нь илүү хялбар, аюулгүй бөгөөд өвчтөн болон эмнэлгийн ажилтны хооронд шууд холбоо үүсгэхгүй учир халдвар тархах эрсдэлийг ихээхэн бууруулах юм” хэмээн тэрбээр ярьжээ.
 
Шинэ болон хуучин аргыг ашиглан эмч нар Тайландад өдөрт 3 мянга орчим хүнээс шинжилгээ авч байгаа аж. Тус улсад коронавирусний халдварын 2792 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн нас баржээ. 

Тайландад шүлснээс коронавирусний шинжилгээ авч байна
2020-04-21 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0