Ням, 2024-11-24
АНУ-ын 10 гаруй муж улсад хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Коронавирусний тархалтын улмаас авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдээ зөөлрүүлэх эсвэл бүрэн цуцлахыг шаардсан жагсаал цуглаан сүүлийн өдрүүдэд АНУ-ын хэдэн арван муж улсад болжээ.
 
Бизнесийн үйл ажиллагааг хязгаарласны улмаас зарим иргэн амьдралаа залгуулах мөнгө олох боломжоо алдаж байна хэмээн “CNN” телевиз мэдээллээ. Жагсаал Вашингтон, Индиана, Калифорни, Кентукки, Колорадо, Охайо, Пенсильван, Хойд Каролина, Миннесота, Мичиган, Мэриленд, Нью-Мексико зэрэг муж улсад болжээ.
 
Цар тахалтай холбоотойгоор эрх баригчдын авч хэрэгжүүлсэн янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээнүүд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээллийг АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан өнгөрсөн долоо хоногт тоймлон хүргэжээ. Энэ үнэлгээгээр, зугаа цэнгэл, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хамгийн их хохирол амсаад байгааг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн орон даяар эдийн засгийн идэвх эрс суларч байгааг онцлов.

АНУ-ын 10 гаруй муж улсад хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ
2020-04-21 13:03:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0