Японд коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээ авсны улмаас үйл ажиллагаа нь зогсож, дампуурсан компанийн тоо 70 болж нэмэгдлээ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.
"NHK" телевизээр мэдээлснээр, эдгээр компанийн дийлэнх нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд аж. Цар тахлын үеэр хуримтлагдсан тэдний нийт өрийн хэмжээ 10 сая иен /93 мянга орчим ам.доллар/ болсон байна. Коронавиурсний улмаас Японд 42 компани дампуурлаа зарласан тухай энэ сарын 8-нд мэдээлсэн билээ.
Коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг Японы эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гаргасан юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад халдвар авсан хүний тоо 12 мянгад дөхсөн бол 276 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 235 хүний биеийн байдал хүнд байна.
Японд дампуурлаа зарласан компанийн тоо нэмэгджээ |
|