Коронавирусний тархалтын улмаас ядуу буурай орнуудад хийгддэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах аюултай байна хэмээн Дэлхийн банкны төлөөлөгч Мари Пангесту мэдэгджээ.
"Коронавирусний тархалтын үр дагаврын улмаас ядуу буурай орнууд төдийгүй коронавирусний улмаас илүү их хохирол амссан улс орнууд хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орох эрсдэлтэй байгаа нь ихээхэн санаа зовоож байна. Экспортын хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор нийлүүлэлт тасалдаж эрсдэл улам нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч үндэсний хэмжээнд арга хэмжээ авч, олон улс хамтран ажиллах хүчин чармайлт гаргаснаар бид хүнсний хомсдолоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэж тэрбээр хэлсэн байна.
Үүнтэй холбогдуулан тэрбээр “Их 20” бүлгийн 2011 онд баталж байсан Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг жишээ татжээ.
“Бид нийлүүлэлт хийсээр байна гэдэг дээр баталгаа олгох ёстой. Нийлүүлэлтийн сүлжээнд хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, шинэ технологи ашиглах, туршлага, мэдээлэл солилцох асуудлаар нарийн тодорхой зөвлөмж өгөх шаардлагатай” гэдгийг тэрбээр онцолжээ.
Ядуу орнуудад хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг сануулжээ |
|