Ням, 2024-11-24
Атамбаев шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Өнгөрсөн оны 8 дугаар сарын 7, 8-нд Чуй мужийн Кой-Таш тосгонд олон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн хэргийг шүүх хуралдаанд Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев оролцохоос татгалзжээ. Энэ тухай Атамбаевын өмгөөлөгч Сергей Слесарев мэдэгдсэн байна. 
 
“Ерөнхийлөгч асан Атамбаев эрүүл мэндийн асуудалтай байгаа. Тэрбээр энэ талаар зохих мэдэгдлээ бичсэн. Түүний даралт тогтворжихгүй байгаа бөгөөд түүнд нарийн үзлэг шинжилгээ хийх шаардлагатай байгаа” хэмээн Атамбаевын өмгөөлөгч Слесарев мэдэгджээ.
 
Кой-Таш тосгонд олон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн хэргийг шүүх хурал 3 дугаар сарын 22-нд болох ёстой байжээ. Атамбаеваас гадна Ерөнхийлөчгийн Тамгын газрын дарга асан Фарид Ниязов, парламентын одоогийн депутатууд Асель Кодуранова, Ирина Карамушкина зэрэг өөр хэд хэдэн өндөр дээд албан тушаалтнуудыг энэ хэрэгт буруутгажээ. Дараагийн шүүх хурал 4 дүгээр сарын 27-нд болох ёстой аж. 

Атамбаев шүүх хуралд оролцохоос татгалзжээ
2020-04-24 09:48:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0