Ням, 2024-11-24
Үхсэнд тооцогдож байсан хатагтай амилжээ

Эквадор улсын нэгэн өндөр настан, эмч нар өөрийг нь үхсэнд тооцсоноос хойш сарын дараа ухаан орсон байна.
 
74 настай Альба Марури Гранда хатагтайн лагшин гуравдугаар сарын 27-наас муудаж, 42 хэм хүртэл халуурч, амьсгал нь давчдаж эхэлжээ. Түүнийг Гуаякиль хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн ч удалгүй ухаан алдсан гэнэ. Тухайн өдрийн орой эмч нар түүнийг таалал төгссөн тухай мэдээг гэрийнхэнд хүргэжээ.
 
Үнэн хэрэгтээ, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдийн нэрийг андууран хатагтай Альбаг ухаангүй хэвтэж байхад нь өөр хүний цогцсыг гэрийнхэнд нь өгөөд явуулчихсан байна.
 
Түүний ар гэрийнхэн үл таних хүний чандрыг гэртээ хадгалан коронавирусийн халдварт цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг зогсохоор оршуулгын зан үйлийг нь үйлдэхээр хүлээж байжээ.
 
Дөрөвдүгээр сарын 24-нд хатагтай Альба ухаан орж, сувилагчдаа өөрийнхөө овог, нэр болон дүүгийнхээ утасны дугаарыг хэлж гэрийнхэнтэйгээ холбоо барихыг хүссэн байна. Илааршиж буй Гранда удахгүй эмнэлгээс гарах гэнэ.
 
Эмч нар ч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч түүний гэр бүлээс уучлал гуйсан байна.
 
“Бид эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг энэ цар тахлын үеэр ямар хүнд нөхцөлд ажиллаж буйг ойлгож байна” гэж зээ дүү Лаура Морла өгүүлсэн ч хатагтайн гэр бүлийнхэн үл таних цогцсыг чандарлахад зарцуулсан хоёр мянган долларыг эмнэлгээс нэхэмжлэхээр болсон гэнэ шүү.

Үхсэнд тооцогдож байсан хатагтай амилжээ
2020-04-27 14:20:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0