Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус улсад тархаад байгаа цар тахлыг олон нийтэд тархахгүй байх хамгийн оновчтой арга хэмжээг улсын хэмжээнд авч дууссан талаар мэдэгдлээ. Гэвч иргэд цаашид хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар заавар зөвлөгөөг Эрүүл мэндийн яамтай хамтран мэдэгдэж, иргэдэд зааварчилгаа өглөө. Нийт Шинэ Зеландын хэмжээнд аюулын дөрөвдүгээр түвшин байсан бол өнөөдөр гурав руу бууж байгааг зарлав. Гэсэн хэдий ч халдвар авсан иргэдийн шинэ тохиолдол байсаар байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Олон нийт рүү чиглэсэн бүх үйл ажиллагааг хаасан бөгөөд өнөөдрөөс эхлээд олон хүн бөөгнөрөхийг хориглож байгаа талаар мэдэгдэв. Сүүлийн долоо хоног шинээр халдвар авсан хүмүүсийн тоо нэг орон тоонд багтаж байгааг анхааруулаад иргэн бүр маш их хичээж байгааг онцлов. Ерөнхий сайд улсын хэмжээнд шинэ тохиолдол аль болох дахин бүртгэгдэхгүй байгаасай гэж залбираад одоо байгаа халдвартай өвчтнүүдээ эмчлэхийн тулд салбар яам сайн ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Түүний иргэдэд хандаж хэлсэн хамгийн гол зүйл “хөл хорионд байгаа мэт иргэн бүр дор бүрнээ хичээж олон хүн цугласан газар явахгүй байх нь цар тахлыг зогсоох, саармагжуулах цорын ганц арга болоод байна” гэжээ. Шинэ Зеланд улсын хувьд арлын орон, нийт 1122 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 19 хүн амиа алдаад байна. Ерөнхий сайд яаралтай Австрали улс шиг хилээ хаах тухай энэ долоо хоногийн пүрэв гарагт шийдэлд хүрэх тухай мэдэгдлээ. Цаашдаа ч улс орнууд иймэрхүү арга хэмжээг авах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг тэрээр цохон тэмдэглэв.
| Шинэ Зеландын ЕС: Вирус тархах эрсдлийг тогтоож чадлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24