БНХАУ-ын нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Гэрийн хорионд байгаа иргэд, хяналтанд байгаа иргэд зэрэг олон зуун мянган хүнийг нэгэн зэрэг хянах ажиллагаа хүндрэлтэй байгааг албаныхан мэдэгдсэн удаатай. “Ачаалалтай энэ үед онцгой анхаарал шаардлагтай, хорионд байгаа айлуудын гадна хяналтын камер суулгахаас өөр арга алга” гэсэн байр суурийг өмнөд хөршийн эрх баригчид өнөөдөр Синхуа агентлагаар мэдэгдсэн.
Шаардлагатай тохиолдолд айлуудын дотор ч хяналтын камер суулгах талаар ч анхааруулсан. Бээжинд амьдардаг нэгэн гадаад иргэн өглөө гэрээсээ гараад эргээд ороод иртэл үүдний дээд хэсэгт хяналтын камер суулгасан байжээ. Камер яг түүний гэрийн хаалга руу чиглэсэн байв. Ирландаас ирсэн гадаад ажилтан Лахиффегийн хэлж байгаагаар түүний гэр бүлийнхэн хоёр долоо хоногийн гэрийн хорионд байх ёстой аж. Хаалга руу нь чиглэсэн хяналтын камерыг ямар ч мэдэгдэл хүргүүлэлгүй хийсэнд ихэд гайхсан тухай өөрийн цахим хуудсанд бичсэн байна. Тэрээр “Энэ бүхэн хэр хууль ёсонд нийцэх юм байгаан” гэж жиргэжээ.
Зөвхөн 2017 оны судалгаагаар 20 сая гаруй CCTV хяналтын камернууд гудамж талбай, орон сууцнуудад тавигдаж байсан талаар албан ёсны тоо байдаг. Харин 2018 онд 349 сая хяналтын камер суулгасан байна. Харин ирэх жилийн хувьд БНХАУ АНУ-аас зургаа дахин их хяналтын камер байрлуулах магадлалтай талаар эх сурвалжууд судалгаагаар олж тогтоожээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын Эрүүл мэндийн яам айлуудын гадна суулгаж байгаа хяналтын камерны талаар албан ёсны тоо, баримт, мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа аж. Харин улсын онцгой комисс бүхий эрх бүхий албан тушаалтнуудын мэдпэгдэж байгаагаар “эрсдэл ихтэй байна, хяналтын камер суулгахаас өөр сонголт алга” гэсэн байр суурийг гэрийн хорионд байгаа хүмүүст хандаж Синхуа агентлаг мэдээлсэн.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/04/27/asia/cctv-cameras-china-hnk-intl/index.html
| БНХАУ: Эрсдэл ихтэй байна, хяналтын камер суулгахаас өөр сонголт алга |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24