Америкийн кино урлагийн академи зөвхөн цахим хэлбэрээр дэлгэцнээ гаргасан кинонуудыг Оскарын шагналд нэр дэвшүүлэхийг түр хугацаагаар зөвшөөрчээ.
"Кинотеатрын дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байсан хэдий ч хожим арилжааны стриминг үйлчилгээ эсвэл VOD-платформ дээр тавигдсан кинонууд Оскарын “шилдэг кино” төрөлд төдийгүй гол шагналуудын төрөлд өрсөлдөх боломжтой” хэмээн Америкийн кино урлагийн академийн цахим хуудаст мэдээлсэн байна.
Өмнө нь хэрэгжиж байсан дүрэм журамд зааснаар, зөвхөн кинотеатруудаар худалдаанд гаргасан кинонууд Оскарын шагналд нэр дэвших боломжтой байжээ. Коронавирусний цар тахлын улмаас кинотеатрууд хаагдсантай холбоотойгоор кино урлагийн академи ийнхүү дүрэм журмандаа өөрчлөлт оруулсан байна.
Энэ өөрчлөлт нь зөвхөн 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд хамааралтай болохыг наадмыг зохион байгуулагчид онцолж, академиас товлосон өдөр болон кинотеатрууд нээгдэж эхэлсний дараа энэ дүрэм хэрэгжихээ болино гэжээ.
Шалгаруулалтанд оролцохын тулд киногоо зөвхөн Америкийн кино урлагийн академийн стриминг цахим хуудаст байршуулсан байх шаардлагатай аж.
Худалдаанд гараагүй кинонууд Оскарын шагналд нэр дэвших боломжтой |
|