Өнөөдөр гадаадад "гацсан" байдалтай олон мянган Монгол иргэд, урлаг соёлын янз бүрийн хүмүүс байна. АНУ, Австрали, Европын орнууд гэх мэт. Тэгвэл цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд хилээ хааж, зарим холбооны орнууд мужаараа хилээ хааж байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахаас гадна манай улсад авч байгаа арга хэмжээтэй тун төстэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, орон нутгийн замуудыг хаах шийдвэр гэж хэлж болно.
Австрали улс хилээ гуравдугаар сарын сүүлээр зургаан сарын хугацаатай, шууд хэвлэлийн бага хурал зарлан хаасан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн анхааруулга өгөлгүй хаасан гэж хэлж болно. Ингээд гаднаас хүн авахгүй, дотроо халдвартай иргэдээ эмчлэх бодлого баримталж эхэлсэн. Сүүлдээ халдвартай иргэдийн тоо нэмэгдэх тусам муж мужаар нь хилээ хаасан. Шилжилт хөдөлгөөн зогссон. Зөвхөн тээврийн жолооч нар онцгой тохиолдолд муж хооронд шинжилгээ, онцгой хараа хяналтын дор үйл ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Австралийн үндсэн хуулиар мужийн хилийг хаах шийдвэр ямар хууль зөрчиж байгаа талаар Австралийн хуульчид маргалдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл хуульчид “Хилээ шууд хаах нь гадны иргэд болон дотоодын иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр байсан. Тиймээс энэ шийдвэр дээр хүн бүр бэлэн байдалтай байх ёстой. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой” гэж маргалдаж байна. ХБНГУ, ОХУ болон АНУ зэрэг муж ихтэй улс орнууд мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах талаар яаралтай ярилцаж байна. Зарим нь муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад халдвар тархах эрсдлийг хааж чадаж байгаа талаар ч мэдэлсэн.
| Холбооны орнууд мужын хилээ хааж эхлэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24