Ням, 2024-11-24
Нийт халдвар авсан хүмүүсийн 3/1 нь АНУ-д байна

АНУ-ын нутаг дэвсгэрт нийт амиа алдсан иргэдийн тоо 58 мянга давсан байна. Энэ талаар Жон Хопкинсийн их сургуулийн судалгааны багаас өгсөн мэдээллийн дагуу улсын хэмжээнд нөхцөл байдал хүндэрч эхэлж байгааг анхаарууллаа. Харин халдвартай нийт хүмүүсийн тоо дэлхийд 3 сая байгаа бол амиа алдсан хүний тоо 217 мянгаар хэмжигдэж байна. Тэгэхээр дэлхийд халдвар авсан хүмүүсийн 3/1 нь АНУ-д байгаа гэж хэлж болохоор байна.

Яг одоо дэлхий дахинаа:

  • Трамп албаны хүмүүст иргэдийг вирусаас хамгаалах төлөвлөгөөг танилцуулах ажилд яаравчилж байна.
  • Оксфорд их сургуулийн эрдэмтэд ирэх есдүгээр сар гэхэд вакцин гаргаж авах ажлыг хурдасгах боломжтой эсэхийг судалж байна.
  • Мэдээж 2021 оны Олимп цуцлагдаж магадгүй талаар Япон улс зарлахад ойрхон байна. / Уг нь Олимпийг 1 жилээр хойшлуулаад байсан юм. /
  • Ахмадуудын асрамжийн газрууд, халамжийн төвүүд халдвараар дүүрээд нөхцөл байдал улам хүндэрсээр байна.
  • НҮБ-ын зүгээс гэрийн хорионд байлгах шийдвэр нь “Гэр бүлийн хүчирхийлэл” үүсгэх, нэмэгдүүлэх магадлалтай байгааг анхааруулж байна.  
  • Калифорни муж сургуулиудыг нээх шийдвэр гаргаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. / Энэ нь жагсаал цуглаантай шууд холбоотой мужийн захирагчийн аргагүй байдалд орсон шийдвэр байж болзошгүй /

Эх сурвалж: https://www.cbsnews.com

 


Нийт халдвар авсан хүмүүсийн 3/1 нь АНУ-д байна
2020-04-29 13:52:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0