Ням, 2024-11-24
Ким Чен Ун амьд, гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа бололтой

Өөрийгөө тусгаарласан гэх мэдээ АНУ тэргүүтэй барууны хэвлэл мэдээллийн сайтууд бичиж байна. Учир нь энэ сарын 11-ний өдөр удирдагч Ким Чен Ун улс орнуудаас ирж байгаа захиа, илгээмж зэрэг бүхий л харилцаа холбоонд хариу өгөхгүй хоёр долоо хоног болоод байгаа. Дөнгөж 40 хүрж яваа хүний эрүүл мэндийн чадамжийн талаар бас судалгаа гаргасан талаар эх сурвалж онцлов. Учир нь ямар ч төрлийн мэс засалд орсон бай улсын төв анхааралд байдаг удирдагч хүн өдийд олны өмнө ил болсон байх магадлалтай гэж таамаглаж байна. Түүнийг коронагаас айсан эмээсэн байдалтай нуугдаж байгаа гэсэн нэг таамаг байгаа бол нөгөөх нь арай өөр.

Өмнөд Солонгосын хоёр Солонгосын хамтын ажлыг ахалж байгаа сайд Ким Ён Чул “би түүний байгаа газрыг мэдэж байгаа. Вонсан хэсэгт удирдагч эмчилгээтэй байгаа” гэсэн байна. Зүрхний мэс засалд орсоны дараа байдал жаахан хүндэрсэн байх боломжтой ч өдийд бие нь дээрсэн байх хугацаа гэдгийг албаныхан санаа зовж байгаа юм. Пхенянд байрлах Хянсан эмнэлэгт мэс засалд орсон ч зарим хүмүүс тэрхүү эмнэлэгт мэс засал хийх ямар ч тоног төхөөрөмж байхгүй гэдгийг хэлжээ.

Олон улсын хэвлэлээр Ким Чен Уны төрсөн дүүг төрийн ажил явуулж байгаа, бэлтгэл ажил хангагдаж, дараагийн удирдагчийг бэлдэж байгаа гэсэн мэдээлэл ч тархсан. Тэгвэл ахыгаа эзгүйд дүү нь улс орноо хангалттай авч явах хэмжээний боловсролтой гэдгийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичсэн. Олон таамаг дэвшүүлсэн ч баримттай зүйл нэг ч байхгүй байгаа нь байдлыг улам ээдрээтэй болгож байгааг олон улсын сэтгүүлчид онцоллоо.

Эх сурвалж: https://www.bloomberg.com https://www.thedailybeast.com


Ким Чен Ун амьд, гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа бололтой
2020-04-29 15:56:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0