НҮБ-ын зүгээс бүх нийтийг хамарсан өлсгөлөн болох тухай дэлхийн улс орнуудад анхааруулга өгч эхэллээ. Дэлхийн хоол хүнсний хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд энэ жилийн хоёрдугаар хагас гэхэд улс орнууд хоол хүнсний хомсдолд орж, нөхцөл байдал хүндэрч эхлэх тухай судалгаан дээр суурилсан тайлангаа мэдээллээ. Тэдний үзэж байгаагаар ядуурал, өлсгөлөн халдвартай байгаа цаг хугацаанд хүн төрөлхтний гол аюулуудын нэг болох магадлалтай аж. Магадгүй хамгийн их хохирол амсан сарууд жилийн эцэст байж болох юм. Дэлхийн хоол хүнсний хөтөлбөр хариуцсан захирал Дэвид Бийзли НҮБ-ын аюулгүйн зөвлөлд анхааруулга өгч, халдвараас илүүтэй эдийн засгийн хүнд байдал, өлсгөлөнгөөр амиа алдах хүмүүсийн тоо удахгүй өснө гэсэн судалгааг тайлбарлав.
Манай улс ч гэсэн эдийн засгийн зарим суваг гарц дээр анхаарал болгоомжтой байж, иргэдийнхээ хоол хүнсний нөөц, чанар дээр илүү анхаарч, НҮБ-аас өгөх заавар зөвөлгөөг дагаж мөрдөх нь ойрын ирээдүйд чухал гэдгийг сануулах хэрэггүй болов уу. Дэлхийн хүн амын тодорхой хувь нь халдварт өвчнөөс болж өлсгөлөнд нирвэгдэх аюултай байгааг анхааруулж байхад Монгол Улс ч гэсэн амжиргааны түвшинд өөрчлөлт орж байгааг мэдэрч байгаа нь үнэн. Тиймээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс илүү хүнсний ногоо, гурил, будааны хомсдлоос урьдчилан сэргийлэх нь оновчтой шийдэл бололтой.
Эх сурвалж: https://www.foxnews.com
| Бүх нийтийг хамарсан өлсгөлөн болно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24