Ням, 2024-05-19
Вирустай холбоотой эерэг мэдээлэл

Их Британи улсын нийслэл Лондон хотод байрлах BHR эмнэлгийн ажилтнууд халдвар авсан өвчтнүүдийг өдрийн цагаар наранд гаргаж, аль болох агаар салхинд гаргаж, амин дэм өгч, нарны элч мэдрүүлэхийн хичээж байна. Учир нь өвчтэй зовлонтой ч гэсэн хүний эрхийг дээдэлж, хүн гэдэг утгаар нь хүндэлж хайрлаж байгаа аж. Халдвартай ч гэсэн тэд хайрлагдах ёстой, жам ёсны үхэлтэй тулгарахгүй байж болох ч эмчилгээний хажуугаар эмч нарын ёс зүйн мөн чанар дэлхийд гайхагдаж бусдад үлгэрлэж эхэллээ.

Өнөөдөр 100 нас хүрч байгаа Их Британийн ахмад дайчин Том Мооре халдварт өвчинтэй тэмцэж байгаа хамгийн эрүүл чийрэг биетэй өндөр настан болж байна. Түүний хувьд Дэлхийн хоёрдугаар дайнд гар бие оролцож явсан төдийгүй зарим уран бүтээлчид түүнд зориулж “чи хэзээ ч ганцаараа алхахгүй” зэрэг дуу зохиож өгчээ.

Өөр нэг сайн мэдээний хувьд Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтнийг аврахын тулд өдөр шөнөгүй вакцин гаргаж авахын тулд ажиллаж байна. Тэд боломжит хамгийн хурданаар ажиллаж байгаа ч хэрэв амжилттай болбол хамгийн анхны вакцин ойрхон байгаа гэсэн эерэг бодол та тээж болох юм. Мэдээж амжилттай болсон тохиолдолд 80 хувь нь эдгэрэх хүчин чадалтай вакцин гаргаж авахын зорьж байгаа талаар сайн мэдээ байна.

Эмнэлгийн салбарт хүн хүчний асуудал их байгаа. Тэгвэл Европын орнуудад эмч, сувилагч, эм зүйч, гээд ер нь л эмч мэргэжилтэй, эмнэлгийн салбарт ажиллаж чин үнэнч сэтгэлтэй хүн бүрийг чөлөөтэй ажилд авч байгаан байна. Далайд дусал нэмэр, эмнэлгийн салбарын хүч зузаарсаар байгаад дэлхийн өнцөг булан бүрт бусад улс орнуудад ч үлгэрлээд эхэлжээ. Ганцхан жишээ татахад Шведийн гүнж София өөрийн хүсэлтээр эмнэлгийн салбарт ажиллаж байна. Тэрээр Стокхольм хотын эмнэлэгт үүргээ биелүүлж байгаа аж.

Зарим их дээд сургууль, коллежийг бодвол боловсролын салбарын хамгийн чухал хэсэг бол бүрэн дунд сургуулиудын хичээл завсардах. Тэгвэл эрдэмтэн, доктор, профессор багш сурган хүмүүжүүлэгч нар сайн дураараа мэддэг чаддаг хичээлүүдээ өөрсдийн цахим хуудсанд үнэгүй байршуулж хичээл хийх хүсэлтэй өсвөр насны хүүхдүүдэд сургалт, давтлага зааж байна. Энэ нь хүний амьдралд боловсрол ямар чухал гэдгийг хүнд хэцүү үед ч харуулж байгаа бас нэгэн эерэг жишээ билээ.

Латин Америк тивийн магадгүй манай дэлхийн хамгийн том агуу бүтээлийн нэг болох Есүс христийн аварга том хөшөө Бразил улсад байдаг. Тэгвэл тэрхүү хөшөө рүү хотын захирагчийн захирамжаар лед гэрэл тусгаж сувилагчийн цагаан халаад, оношлуурын аппарат хүзүүнд нь зүүлгэжээ. Үүнийг харсан ямар ч хүн эмч, сувилагч нартаа ямар их баярлаж байгааг харуулсан эерэг арга хэмжээ болж байна.

Алдарт дуучин Лэди Гага бүх оддыг цуглуулж, цахим тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ нь ямар ч ашгийн тус харин ч эсрэгээрээ бүх олсон мөнгийн нэг ч төгрөггүй ДЭМБ-д хандивлах их ажилд орсон байна. Тэрээр дуу, дүрсний хамгийн сайн чанар бүхий галзуу тоглолтыг гэртээ байгаа, халдвар авсан гээд энэ дэлхийн бүх хүмүүст зориулж хийж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: https://www.elle.com

 


Вирустай холбоотой эерэг мэдээлэл
2020-04-30 14:39:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0