Ням, 2024-11-24
Японд онцгой байдлыг нэг сараар сунгаж магадгүй

Японы Засгийн газар шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс ирэх тавдугаар сарын 6 хүртэл орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг нэг орчим сараар сунгах талаар хэлэлцэж байна гэж Засгийн газрын эх сурвалжууд өнөөдөр мэдээллээ.
 
Ерөнхий сайд Абэ Шинзо шийдвэрээ гаргахын өмнө мэргэжилтнүүдийн санал бодлыг баасан гарагт сонсох төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Абэ Шинзо Токио, Осака болон өөр таван мужид тавдугаар сарын 6 хүртэл онцгой байдал зарлах шийдвэрийг энэ сарын 7-нд гаргасан юм. Түүнчлэн тэрбээр энэ сарын 16-нд онцгой байдлын дэглэмийг орон даяар буюу бүх 47 мужид тогтоосон билээ.
 
Онцгой байдал тогтоосноор шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдээс хүсэж, зарим бизнесийн үйл ажиллагааг зогсоосон юм. Засгийн газрын өндөр албан тушаалтны мэдээлснээр, онцгой байдлын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын эцэс юм уу зургадугаар сарын 6 хүртэл сунгаж магадгүй байгаа ажээ. 
 
 
Японд өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 14800 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнд өнгөрсөн хоёрдугаар сард Ёкохама хотын боомтод хөл хорионд оруулсан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй хүнийг оруулсан байна. Мөн тус улсад халдварын улмаас 450 орчим хүн нас баржээ. 

Японд онцгой байдлыг нэг сараар сунгаж магадгүй
2020-05-01 09:43:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0