Ням, 2024-11-24
"Корона" Францаас гаралтай байх магадлал өндөр байна

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Франц улсад одоогийн шинж тэмдэг бүхий илрэл тус улсны Эрүүл мэндийн салбарт анх бүртгэгдэж байсан талаар баримт дэлгэгдлээ. БНХАУ-ын эрх баригчид дэлхий нийтэд энэхүү халдварт өвчин байгаа, тархах аюултай талаар сануулга өгөхийн долоо хоногийн өмнө дээрх бүртгэл Франц улсад бүртгэгдэж байсан байна. Тэрхүү өвчтөн нь 42 настай амьсгалахад хүндрэлтэй байгаа талаар анх мэдэгдэж, үл мэдэгдэх гадны биетийн талаар эмнэлгийн мэдүүлэгт бүртгэгдсэн байсан аж. Эмч нар ч одоо тухайн өвчтнийг БНХАУ руу аялсан, хаанаас өвчин авчирсан талаар судалгаа явуулж байгаа талаар Нью Йорк таймс онцоллоо.

Нөхцөл байдал өөрчлөгдөж БНХАУ-аас гаралтай гэж буруутгаж байсан АНУ тэргүүтэй барууны орнууд бодлоо өөрчилж эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрхийг дээдлэгч Европын голомт руу тусгалаа чиглүүллээ. Засны наймаачин эрийн хачирхалтай байдал тухайн үед эмч нарыг шинэ халдвар, эсвэл бүртгэгдээгүй тохиолдол гэж өөр халдвартай андуурч долоо хоногийн хугацаанд ДЭМБ-д мэдээлэл явуулж амжаагүй байна. Одоо Францын Засгийн газар “бид эх сурвалжийг судалж байна” гэсэн хариу тайлбар өгөөд байгаа ч тэрхүү өвчтнөөс дахин дээж авч судалгаанд явуулбал яг адилхан хариу гарна гэдэгт итгэлтэй байгааг эмч нар албаныханд хэлжээ.

Францын Засгийн газар гуравдугаар сарын 16-ны өдөр хилээ хааж, онц байдал зарлаж нөхцөл байдалд нухацтай хандаж эхэлсэн ч хэрэв дээрх мэдээлэл батлагдах юм бол гурван сарын дараа авч буй арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй байсан гэдгийг батлахын хажуугаар вирусын уг гарвал нь Франц болох магадлал тун өндөр боллоо. Ингээд европ тивээр францчууд халдварыг тарааж цаашлаад дэлхийд тархах нөхцөл байдлыг АНУ-ыг эрсдэлд оруулсан байж болзошгүй байдалд хүрлээ.

Эх сурвалж: https://www.nytimes.com/2020/05/05/world/europe/france-coronavirus-timeline.html

 


"Корона" Францаас гаралтай байх магадлал өндөр байна
2020-05-06 09:56:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0