Ням, 2024-11-24
Кени улс хилээ хааж, орж гарах гарцуудыг битүүмжиллээ

Африк тивд корона вирус тархах аюул тун ойрхон байгаа энэ нөхцөл байдалд Кени улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, бүх хотууд, улсын хилийн үйл ажиллагаа, шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байна. Ихэнх хотоос гарах гарц дээр төмөр хаалт хийж, битүүмжлэх ажлыг хийж дуусаад байна. Цагдаагийн ажилтнууд Эрүүл мэндийн салбарын зааварчилгааг дагаж шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа бөгөөд хөдөө аж ахуй, хүнсний нөөц дээр анхаарах хэрэгэтй байгаа талаар мэдээллээ. Тивийн хэмжээнд аюулт нөхцөл байдал хүмүүсийн эрүүл мэндийг авч одохоос гадна угаасаа өлсгөлөнд нирвэгдээд жил бүр НҮБ-ын хүнсний тусламж авдаг улс орнууд улам л хүнд байдалтай болно. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг Кенийн эх сурвалжууд уламжиллаа. 

Эх сурвалж: http://www.xinhuanet.com


Кени улс хилээ хааж, орж гарах гарцуудыг битүүмжиллээ
2020-05-09 13:49:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0