Өмнөд Солонгос улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт Сөүл хотод байрлах зарим нэг баар, цэнгээний газарт үйлчлүүлсэн залуучуудаас болж халдварын аюул хоёр дахин нэмэгдээд байгаа талаар анхаарууллаа. Уг нь албаныхан сургуулийн үйл ажиллагааг дахин нээх тал дээр ажиллаж байсан. Гэвч зөвхөн нэг шөнийн залуучуудын цугларалтаас болж 35 шинэ тохиолдол бүртгэгдэж, 700-800 гаруй залуучуудыг хайх, эрүүл мэндийн байдлыг судлах, халдварын хүрээг тогтоох, шинж тэмдэг бүхий сэжигтэй хүмүүсийг тусгаарлах нөсөр ажил үргэлжилж байна.
Сүүлийн 48 цагийн дотор халдвартай иргэдийн тоо 69 болж өссөн нь дээрх баар, цэнгээний газартай шууд холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна. Сэжигтэй гэх 800 хүнийг хайж байгаа ч тухайн шөнө албан бус тоогоор 4000 хүн баар, цэнгээний газруудаар нийт үйлчлүүлсэн болохын давхардаагүй тоогоор олж тогтоосон байна. Тиймээс өнөөдөр халдвар тархах аюулын хэмжээг хоёр дахин гэж үзээд хойш нэг биш хоёр алхах шаардлагатай тулаад байгааг Сөүлийн хэвлэлийнхэн онцолжээ. Магадгүй 3000 хүний хаагуур яаж явсан замыг олж судлах ажил Сөүл хотод хяналт алдах нөхцөл байдал үүсгэж болохуйц. Тиймээс тус улсын Ерөнхий сайд Чун Сье Кьюн “эхний ээлжинд хотоос сэжигтэй тохиолдлын хүмүүсийг гаргахгүй байх. Энэ нь эрлийн хайх хүрээг багасгаж байгаа эхний алхам” гэжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/article/health-coronavirus-southkorea
| Өмнөд Солонголст дахин халдварын аюул нүүрлэлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24