СТОКХОЛЬМ. /РИА Новости/. Шведийн идэвхтэн охин Грета Тунберг болон түүний ээж дуурийн дуучин Малена Эрнман нарт заналхийлсэн захидал илгээсэн эрэгтэйд Стокхольмийн тойргийн шүүх тэнсэн харгалзах ял оноож, 200 цаг олон нийтийн ажилд оролцуулах шийдвэр гаргажээ.
Нислэг үйлдэх нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй хэмээн Г.Тунберг олон нийтэд мэдэгдэхгүй бол Эрнманы амийг хөнөөнө хэмээн тэрбээр захидалдаа сүрдүүлсэн байна. Грета Тунберг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэтэрхий их татаж байгаа учир захидал илгээсэн хэмээн гэмт этгээд мэдүүлэг өгөх үеэрээ ярьсан байна. Түүнчлэн идэвхтэн охиныг айлгахыг хүссэн гэдгээ мэдэгджээ.
Г.Тунберг 2018 онд сургуулиа орхиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ чангатгахыг Шведийн парламентад уриалах болсон юм. Түүний энэхүү санаачилга “FridaysForFuture” хэмээх олон улсын хөдөлгөөн болж хувирсан юм.
| Грета Тунбергийг сүрдүүлсэн этгээдэд ял оноожээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24