АНУ-ын Калифорния мужид өөрийгөө халдвартай гэдгийг тест хийж мэдсэн ч 180 гаруй иргэн цугласан сүмийн арга хэмжээнд очсон байна. Ээж нарын баярын арга хэмжээ гэсэн нэртэй сүмийн шашны баяр гэж хэлж болох арга хэмжээнд олон хүн цуглах нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч халдвартайгаа мэдсэн ч “албаар” очсон бололтой. Халдвар тараагчийн хувийн мэдээллийг нууцалж байгаа. Тэнд очсон бүх иргэдийг гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан бөгөөд нэг бүрчлэн эрүүл мэндийн үзлэг хийж эхэлсэн байна. Бүтэнсайн өдрийн өглөөнөөс хойш арга хэмжээнд орсон гэх бүх хүмүүсийн ойрын хавьтлыг олж тогтоох ажил эхэлсэн аж. Нэг өдрийн дотор тус мужид 78800 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Мужийн хэмжээнд 3200 хүн амиа алдсан. Мужийн захирагч Гэвин Ньювсом хөл хориог цуцлах шийдвэр гаргасанаас хойш зарим ААН, сүм хийд гээд жижиг дунд салбарууд үүд хаалгаа нээж эхэлсэн. Шашиндаа итгэл үнэмшилтэй байж, бурхандаа мөргөх нь чухал уу, эрүүл мэнд чухал уу гэхэд мужийн зарим улсууд шашнаа сонгож, өөрсдийгөө халдвартай иргэдийн тоонд оруулж байж жишээний.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/05/17/us/covid-19-mothers-day-church-exposure/index.html
Халдвартайгаа мэдсэн ч сүмд очиж, 180 гаруй иргэнийг эрсдэлд оруулжээ. |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27