Америкийн “Boeing” компанийн ерөнхий захирлын албан тушаалаас огцруулж, захирлуудын зөвлөлөөс хассаны нөхөн төлбөрийн хувиар Деннис Меленбергт 39 сая ам.доллар төлөхөөр болсон тухай “ABC” телевиз эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус телевизээр мэдээлснээр, “Boeing 737 MAX” загварын хоёр онгоц сүйрсэнтэй холбоотой дуулиан шуугианаас улмаас огцорсон Меленбергт хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн олговор олгох аж. Нөхөн олговрын хэмжээг албан ёсоор мэдэгдээгүй байна. Гэхдээ “ABC” телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, Меленбергт нөхөн төлбөр буюу "алтан шүхэр"-ийг 39 сая ам.долларын үнэт цаас, хувьцаа хэлбэрээр төлөх ажээ.
“Boeing” компани Меленбергийг огцруулахаар болсныг 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн бөгөөд ТУЗ-ийн дарга Дэвид Кэлхуныг шинэ ерөнхий захирлаар томилсон байна. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 13-нд үүрэгт ажилдаа орно.
| “Boeing” компани хуучин даргадаа 39 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24