АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр эхнэр Меланиягийн хамт тусгаарлалтад оржээ. Трампын ойрын туслах Хөүп Хикс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон аж. Трамп болон Мелания нарын шинжилгээний хариу гарах хүртэл халдвар тараахаас сэрэмжлэн карантилах арга хэмжээний журмыг сахисан нь энэ.
“Хөүп Хикс ямар ч амралтгүй шаргуу ажилласан. Гэвч тэрбээр коронавирусийн халдвараар оношлогдсон. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээний хариугаа хүлээж байна. Энэ хооронд бид карантинд байна” хэмээн Дональд Трамп мэдэгджээ.
Дональд Трамп өнөөдөр Вашингтон хот дахь өөрийн зочид буудалдаа болох хандивын арга хэмжээнд оролцож, сонгуулийн сурталчилгааны ажлаар Флорида муж улсын Сэнфорд хот руу зорчих төлөвлөгөөтэй байжээ.
Трампын туслах Хөүп Хикс
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Жо Байдентай анхны мэтгэлцээнээ хийхээр Клийвлэнд рүү очихдоо Хөүп Хикстэй хамт явсан байв.
Трамп эхнэрийн хамт тусгаарлагджээ |
|