Бямба, 2024-11-23
Трампын эмчилгээ дуусаагүй ч ажилдаа орлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө Ковид шинжилгээ эерэг гарсан талаараа жиргэсэн бол өнөөдөр /2020.10.06/ коронавирусийн эмчилгээгээ дуусгаагүй ч, Уолтер Рид цэргийн эмнэлгээс гарч ажилдаа оржээ. Тэрбээр Цагаан ордонд ирмэгцээ өөрийн дагалдагчиддаа вирус түүний биеийн хүчилтөрөгчийг ноцтой хэмжээнд бууруулж, 72 цаг эмнэлэгт хэвтэхэд хүргэлээ хэмээн ярьсан ч тагтан дээр маскгүй зураг даруулахаас айсангүй. Тэрбээр “Коронавирусээс битгий ай. Коронавирусээр битгий амьдралаа сүйрүүл” хэмээн хэдхэн цагийн өмнө цахим хуудсандаа бичжээ. Тийнхүү удалгүй эмч нар түүнийг бүрэн эдгээгүйг анхааруулсан ч зориг гарган эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн гэжээ.
 
Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Трампын дээрх үйлдэл түүний цар тахлыг доогуур үнэлсээр байгааг, өвчтэй хэвээр байгаа ч хүчтэй байгаагаа харуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буйтай холбогдуулан Трамп зориуд шоу хийж байна ч гэх хүмүүс байна. 

Трампын эмчилгээ дуусаагүй ч ажилдаа орлоо
2020-10-06 10:19:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0