Бямба, 2024-11-23
Италид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 3678 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн таван сар гаруйн хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
 
 
Италийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш орон даяар 333940 хүн халдвар авч, 36 мянга гаруй хүн нас барсан байна. 
 
 
Италид энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд халдварын хамгийн олон буюу 3786 тохиолдол илэрсэн байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд одоо тухайн үеийнхээс хоёр дахин олон хүнд шинжилгээ хийж байгаа юм. 

Италид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
2020-10-08 12:26:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0