Бямба, 2024-11-23
14 настай охин коронавирусийн эмчилгээний нээлт хийж, 25 мянган ам.доллараар шагнуулжээ

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин, эмчилгээний уралдаан зарлагдаж, эрдэмтэд, судлаачид оюун ухаанаараа өрсөлдөж байна. Тэгвэл АНУ-ын Техас мужийн Фриско хотын 14 настай Аника Чебролу охин коронавирусийн эсрэг боломжит эмчилгээний нээлт хийж, 25 мянган ам.доллараар шагнуулжээ.  
 
Түүний нээлтийн гол онцлог нь “силико” аргаар томуугийн вирусийн уурагтай холбогдох хар тугалгын нэгдлийг үүсгэх, илрүүлэх замаар томуугийн вирусийг дарангуйлах гэнэ. Аника энэхүү төслөө наймдугаар ангидаа бичиж байсан бөгөөд тэр үед коронавирус биш томуу төст өвчнийг судлах зорилготойгоор бичиж байжээ.
 
Харин дэлхий даяар тархсан цар тахлын улмаас SARS-CoV-2 вирусийн эсрэг болгон өөрчилсөн байна.
 
Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Шилдэг залуу эрдэмтний шагнал, цолыг хүртэх нь нэр төрийн хэрэг. Гэхдээ миний гол ажил дуусаагүй байна. Миний дараагийн зорилго бол нээлтээ вирусийг эмчлэх бодит арга болгон боловсруулж, цар тахлын "өвчлөл, нас баралтыг хянах" юм гэжээ. Аника нээлтээ хийхийн тулд 1918 онд гарч байсан томуугийн цар тахлын түүхээс эхлэн маш их судалгаа хийжээ.
 
Эх сурвалж: CNN

14 настай охин коронавирусийн эмчилгээний нээлт хийж, 25 мянган ам.доллараар шагнуулжээ
2020-10-19 14:13:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0