Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн хөдөлгөөнийг хориглох тухай үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа.
Аваннэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх уг хорионы үеэр иргэд зөвхөн ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд л гадагш гарах боломжтой юм байна.
Ерөнхийлөгч Макрон мэдэгдэлдээ "Энэ баасан гарагаас эхлэн вирусийн тархалтыг зогсоох зорилгоор тусгаарлах арга хэмжээ авахаар шийдлээ" гээд коронавирусийн хоёрдугаар давлагаанаас үүдсэн ноцтой үр дагавар гаргахгүйн тулд ийнхүү шинэ журам мөрдөх болсноо хэлжээ.
Иргэд гадагш гарахдаа тусгай маягт бөглөх шаардлагатай юм байна. Мөн нэг дор олноор цуглахыг хорьж, баар, зоогийн газар болон нэн шаардлагатай бус үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Тус улсад өнгөрөгч нэг хоногийн дотор 523 хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн 235 нь эмнэлэгт бус гэртээ нас барсан байна.
Германы канцлер Ангела Меркель мөн хөл хорионы дэглэм тогтоож буйгаа зарласан. Тус улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэх энэхүү дэглэм хэрэгжиж эхлэх бөгөөд дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна.
Эрх баригчид хоёр долоо хоногийн дараа халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлах арга хэмжээгээ зогсоох эсэхээ шийдэх гэнэ.
Германд баар, зочид буудал, кино театрууд, спорт танхимуудыг хаасан байна. Дэлгүүрүүд болон боловсролын байгууллагууд ажилласан хэвээр байгаа аж. Иргэд нэгнийхээ гэрт зочилж болох ч 10 ба түүнээс олон хүн цуглах, хоёроос дээш тооны айл өрх нэг дор цуглахыг хорьсон байна. Тус улсад хоногийн дотор 15 мянган хүнээс коронавирус илрүүлжээ.
Дэлхий даяар хоногт дунджаар 450 мянган хүнээс вирус илрүүлж байгаа бөгөөд нийт халдвар авагсдын тоо 45 саяд дөхөж байна. Нийт 1 сая 171 мянган хүн нас барж, 32,5 сая хүн эдгэрчээ.
Эх сурвалж: ВВС
| Франц, Германд үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24