Пүрэв гарагт АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 91,000 давсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Цагаан ордны цар тахалтай тэмцэх хорооны гишүүн, доктор Энтони Фаучи “Бид буруу зүгт явж байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна” гээд вирусийн тархалттай тэмцэх арга хэлбэрээ өөрчлөхгүй бол илүү их гарз хохирол амсахыг анхааруулжээ.
АНУ-ын 50 мужийн 47-д нь халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, 17 мужид эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ тулсан байна.
Өрнөд болон дундад өрнөд бүсийн мужуудад вирусийн тархалтыг зогсоох онцгой арга хэмжээ авах шаардлагатай байгааг Цагаан ордны цар тахалтай тэмцэх хорооноос анхааруулжээ.
Пүрэв гарагт Иллиноис, Индиана, Мичиган, Мэйн, Миннесота, Миссури, Небраска, Нью Мексико, Умард Каролина, Умард Дакота, Охайо, Орегон мужуудын нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ даяар нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол анх удаа 80,000-ыг давсан бол өчигдөр анх удаа 90,000-ыг давж, 91,248 болжээ.
Америк даяар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Covid-19 өвчтөний тоо Пүрэв гарагт 46,000 хүрсэн нь наймдугаар сарын 14-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Өчигдрийн байдлаар АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 9 саяд ойртож, 229,000 гаруй хүн нас барсан нь дэлхийн улс орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Ямар нэг саад бэрхшээл тохиолдохгүй бол коронавирусийн эсрэг анхны вакцин арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр бэлэн болох төлөвтэй байгааг доктор Фаучи өчигдөр мэдэгджээ. Гэхдээ эхний ээлжинд нийгмийн эрсдэлтэй бүлгийнхнийг вакцинжуулж эхлэх ба бүх нийтээр вакцинжуулалтад хамрагдах хугацааг 2021 оны дундаас наашгүй гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Reuters
| АНУ-д нэг өдөрт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24