Дэлхий дахинд 50 сая шахам хүнд халдварлаж, 1.2 сая хүн нас барсан Сovid-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээг хэлэлцэх чуулга уулзалтыг НҮБ нь ирэх арванхоёрдугаар сарын 3-4 өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Ерөнхий ассамблейн өчигдрийн хуралдаанаар Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцэхэд 150 орон санал нэгтэйгээр дэмжсэн бол АНУ, Израиль, Армен улсууд санал хураалтад оролцоогүй.
Сovid-19 цар тахлын эсрэг НҮБ-ын чуулга уулзалтыг ДЭМБ-ын тэргүүн ахалж, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцох аж. Чуулга уулзалтаар цар тахлын эдийн засаг, нийгэм, ажлын байр, олон улсын худалдаа, аялал жуулчлалд учруулсан урьдчилан сэргийлэх аргагүй хохирлыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлэхдээ “Өнгөрсөн гуравдугаар сард “Их-20” буюу аж үйлдвэржсэн 20 хүчирхэг орны удирдагчид хуралдаагүй. Энэ хурлаар цар тахлыг олон улс хэрхэн хохирол багатай даван туулах боломжийг хэлэлцэх боломжтой байсан” хэмээн мэдэгджээ. “Их-20” орны чуулга уулзалт энэ арваннэгдүгээр сарын 21-22-нд цахимаар болохоор товлогдсон.
Эх сурвалж: Associated Press
| НҮБ Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалт хийнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24