АНУ-ын сонгуулийн дүн хараахан гараагүй байна. Америкийн хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден ялахад шаардлагатай 270 төлөөлөн сонгогчийн саналаас 264 санал авсан талаарх мэдээлэл бий.
Харин тун удахгүй, Жозеф Байден өнөөдөр төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан талаараа зарлаж магадгүй гэнэ. Вашингтон Пост сонины мэдээлснээр, Байден ийнхүү мэдэгдэл хийхтэй холбоотойгоор АНУ-ын нууц албаныхан Делавер мужийн Уилмингтон хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж эхэлжээ. Чухамхүү энэ хотод Байден мэдэгдэл хийнэ гэж хэвлэлийнхэн мэдээлсэн байна.
Аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авах болсон нь тус улсад сонгууль болсны дараагаар олон хотод эсэргүүцэл өрнөж байгаатай холбоотой байж болзошгүй. АНУ-д 11 дүгээр сарын гуравны өдөр сонгууль болж өндөрлөснөөс хойш гурав дахь өдрөө эсэргүүцэл, жагсаал өрнөж байгаа бөгөөд иргэд шударга сонгуулиас эхлээд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг уриатайгаар жагсаж байна.
ШУУРХАЙ: Байден ЯЛАЛТАА зарлана |
|